Хятадад 44 сая хүн ган гачигт нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Хятадад 44 сая хүн ган гачигт нэрвэгджээ

Хятадын түүхэнд болж байгаагүй ган гачиг тус улсын хөдөө аж ахуйн салбарт хэдэн тэрбумын алдагдал авчирч, хэдэн сая хүн мал ундны усны гачаалд ороод байгаа талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хятадын цаг уурын үндэсний төвийн мэдээгээр ирэх арав хоногт хур тунадас орох найдвар байхгүй гэнэ. Хятадын дөрвөн мужид өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хур тунадас ороогүй бөгөөд дээрх бүсийн 44 сая оршин суугчид ган гачигт нэрвэгдсэнээс эдийн засаг 28,6 тэрбум юанийн алдагдалд орсон гэж тус улсын иргэний асуудал эрхэлсэн яам мэдээлсэн байна. Гуижоу мужид л гэхэд сүүлийн 60 жилд болоогүй ган нүүрлэснээс 21,5 сая иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа ажээ. Тус мужийн долоон сая иргэн гурван сая гаруй мал ундны усны хомсдолд орсон гэнэ. Иргэний асуудал эрхэлсэн яамны мэдээлж буйгаар  дээрх мужид 1,8 сая га талбай сүйджээ. Хятадын Засгийн газар ган гачигт нэрвэгдсэн фермерүүдэд туслах шийдвэр гаргаж, Сангийн яам нь хямралыг арилгах сан байгуулж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж