МАХН-ынхан хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан хэлэлцүүлэг өрнүүлж байна

Улстөрийн гуравдагч хүчнүүд үйл ажиллагаагаа идэвхижүүллээ. Тухайлбал, МАХН-ынхан яг одоо Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Шинэ төрийг урлан бүтээгч, шинэчлэгдсэн МАХН” нэртэй хэлэлцүүлгийг хийж байна.

Тус хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд нийтдээ 200 гаруй хүн оролцож байна. Хэлэлцүүлгийн эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлсэн бөгөөд улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд ямар шинэтгэлийн бодлого явуулах хэрэгтэй байгаа талаар онцолжээ. Дээрх илтгэлийг дагаад хэлэлцүүлэг ч энэ сэдвээр өрнөх аж. Гэхдээ одоогоор МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа гишүүдийг түр орхиод байна. Тэрбээр “Чингис хаан” зочид буудалд болж байгаа Үндэсний шинэ намын их хуралд илтгэл тавихаар явсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж