
Одоо уг хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтыг эхэлжээ. Сэтгүүлч эмэгтэйн гаргасан гомдлоос үзвэл, хүчиндэх гэсэн оролдлого 2003 оны хоёрдугаар сард гарсан байна. ОУВС-гийн экс тэргүүн “Энэ хэрэг нь сэтгүүлчийн ургуулан бодсоны үр дагавар” гээд Стросс-Кан тэр эмэгтэйг гүтгэлээ хэмээн эсрэг гомдол гаргаад байна.
Стросс-Кан долоо хоногийн өмнө Францад буцан ирсэн ба өмнө нь Нью-Йоркийн Sofitel буудлын үйлчлэгч Нафиссата Диаллог (Nafissatou Diallo) хүчиндэх гэсэн хэргээр шалгуулж байв. Тэр эмэгтэй нь тогтмол худал хэлж байснаас тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ш.МЯГМАР