
“Африкт л үүнээс дор байгаа” гэж үйлдвэрчний эвлэлийн хэвлэлийн төлөөлөгч Йорг Хандверг хэлэв. Түүнийхээр оросуудын гол асуудал нь мэргэжлийн сургалт муу, онгоцнууд хуучин, засвар үйлчилгээнд мөнгө байхгүй зэрэг болж байна. Түүгээр зогсохгүй техникийн тоноглол хангалтгүй байна.
Хамгийн том асуудлууд хөдөө орон нутгийн жижиг нисэх буудлуудад байгаа ажээ. Диспетчерүүдийг бэлтгэх нь маш том асуудал гэж нисгэгч Ханд берг хэлсэн байв. Оросын буудлуудад бууж байсан учраас тэрээр үүнийг мэддэг аж. Оросын хөдөө орон нутагт англи хэлтэй диспетчерүүд бараг байхгүй гэнэ.
Оросын цаг уурчид хариуцлагагүйн дээр зөвхөн шуурга, мөндөртэй гэх цаг агаарын мэдээг л өгдөг аж. Тэр зөвхөн өөрсдийгөө хаацайлсан хэлбэр болохоос нисгэгчдэд туслах гэсэн ажил биш хэмээн тэр нэмж хэлжээ.