Японы ерөнхий сайд цөмийн энергид түшиглэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Японы ерөнхий сайд цөмийн энергид түшиглэнэ гэв

Японы шинэ Ерөнхий сайд Ёшихико Нода газар хөдлөлтийн гамшигт сүйдсэний дараа үйл ажиллагааг нь зогсоосон Фукушима АЦС-ыг дахин ажиллуулахыг уриаллаа.

Харин тэрбээр Ерөнхий сайдын албан үүрэг хүлээх үедээ парламентад хандан Япон улсын цөмийн эрчим хүчнээс хараат байдлыг бууруулж эрчим хүчний өөр найдвартай, аюулгүй эх үүсвэр олох нь түүний үүрэг гэж хэлж байсан юм. Тэрбээр мөн газар хөдлөлтийн гамшигт сүйдсэн бүс дэх сэргээн босголтын ажил болон эдийн засгаа дахин хөл дээр нь босгох нь түүний хоёр том зорилт гэж тодорхойлсон билээ. Ёшихико Нода татвар нэмсэнээр Японы өрийн хямралыг улам даамжруулна гэж анхааруулсан байна. Өмнөх ерөнхий сайд Кан Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзах ёстой гэж байсан бол Нода эрчим хүчний доголдлыг арилгахын тулд АЦС-аа дахин ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунами Фукушима АЦС-ыг сүйтгэсний дараа Япон улс эрчим хүчний хямралд өртөөд байгаа билээ. Нода "Цөмийн эрчим хүчийг үгүйсгэж эсвэл дэмжих нь аливаа зүйлийг ердөө хар цагаан хоёр өнгийн аль нэгээр будахтай ижил” гэж ярьсан байна.

"Япон улс цөмийн эрчим хүчинд түшиглэн урт хугацааны төлөвлөгөөг биелүүлэх болно” гэж тэрбээр онцолсон юм. Японы Ерөнхий сайд нэг жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний бодлогоо эргэн харахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхээр зорьж буй аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж