Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Нааштай алхам

Дэвид Кэмероныг Моксвад айлч­лахын өмнө Гадаад хэргийн сайд байсан дөрвөн консерватор, лейборист хүмүүс ерөнхий сайдад хандан хоёр орны харилцаанд саад болж байгаа асуудлуудын талаар хэлж, асуудлыг шийдэхийг уриалжээ. Тухайлбал, Лондонд Холбооны аюулгүй байдлын албаны офицер асан Александр Литвиненког  хөнөөсөн хэрэг болон Сирийн асуудлаар Оросын удирдлагатай зарчмын яриа хийхийг уриалсан байлаа.     

Литвиненкогийн хэргийн асуу­дал энэ айлчлалын үеэр хэвээр үлдэв. Бараа эргэлтийн хэмжээ ба хөрөнгө оруулалтын өсөлт гарах болж байгаа нь өөдрөг сэтгэгдэл төрүүлэх нэг  шалтгаан байлаа. Гэхдээ шинэлэг технологи нэвтрүүлсэн нүүрс худалдаалах нь боломжтой гэж Дмитрий Медведев хэлэв.

“Зөрөлдөөнтэй байсан олон асууд­луудыг нааштайгаар ший­дэж чадлаа. Гэлээ ч бидний са­наа нийлэхгүй асуудлууд бас бий” гэж Дмитрий Медведев Их Британийн ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээрийнхээ дараа хэлсэн байна.

Тони Блэр 2005 оны зургадугаар сард Москвад ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсанаас хойш зургаан жилийн дараа энэ айлчлалыг хийлээ. Хоёр орны харилцаа Лондонд Холбооны аюулгүйн албаны офицер Александр Литвиненког “полоний-210” бодисоор хордуулан хөнөөсний дараа энэ хэрэгт сэжиглэгдсэн Андрей Луговойг  Орос шилжүүлэхээс татгалзсан юм. Ингэсний дараа хоёр орны харилцаа муудсан юм. Москва Лондонгийн хүсэлтийн хариуд өөрсдийн бизнесмен Борис Березовский, Чеченийн салан тусгаарлагчдын төлөөлөгч асан  Ахмед Закаев нарыг шилжүүлэн өгөхийг Британиас шаардаж байсан юм.

“Бид хуулийн өөр өөр системтэй учраас Литвиненкогийн хэргийн мөрдөн байцаалтыг өөрсдийнхөөрөө харж байна” гэж Медведев тайлбарлав. Түүний хэлснээр шүүхийн ямар ч хэргийг “Хууль зүйн нүдний шилээр харах ёстой. Түүнийг улстөржүүлэх нь хортой” гээд ямар нэгэн байдалд улс төрийн биш  хуулийн үнэлгээ тэргүүнд явах ёстой хэмээн нэмж хэлжээ.

Литвиненкогийн хэрэг нь  Орос болон Их Британийн хооронд асуудал болон үлдлээ. Энд “Бид өөрсдийн байр сууриндаа бат үлдсэн” гэж Кэмерон хэлэв. Оросын Үндсэн хуулийн дагуу тус орны иргэнийг гадаад оронд шүүлгэхээр эсвэл мөрдөн байцаалтад шилжүүлэхийг хориглосон байгаа учраас оросууд түүнийгээ барина гэдгийг Медведев хэлсэн байна. Бид үүнийг ойлгон хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж тэр онцолсон байна. Кэмерон ч шүүхийн системийн бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөв. Луговой өөрөө энэ айлчлалын өмнө гурав дахь оронд тухайлбал, Германд Литвиненкогийн үхлийн талаар бие даасан мөрдөн байцаалт явуулахыг санал болгосон байв. Тэр Кэмеронтой уулзахад бэлэн гэжээ. Энэ хэргийн дараа зогссон тусгай албадын хамтын ажиллагааг сэргээх асуудлаар тэд тохиролцож чадсангүй.

Орос, Британи хоёр Сирийн талаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын талаар өөр өөр байр суурьтай байна. Орос Сирийн талаар хатуу тогтоол гаргахын төлөө, гаргасан тогтоол нь сөргөлдөгч хоёр талд тэнцвэртэй байх учиртайг Медведев онцолсон байв. Тогтоол хатуу, тэгэхдээ хоригт хүрэхээргүй байх ёстойг тэр хэлсэн байна. Одоо Сирийн эсрэг Европын холбоо ба АНУ  олон тооны хориг тавьсан байгаа бөгөөд нэмэлт хориг хэрэггүй гэж оросууд үзэж байна. Харин Кэмерон илүү хатуу байранд зогсч байв. “Бид ерөнхийлөгч Ассад ба түүний дэглэмд ирээдүй байхгүй гэж үзэж байгаа. Тэд өөрсдийн хуулийн хүчээ алдсан учраас эрх мэдлээсээ татгалзах ёстой” гэж Британийн ерөнхий сайд хэллээ.  Гэхдээ талууд энэ зөрөлдөөнийг сүр дуулиан болгох хэрэггүйг хэлжээ.
Хоёр орны 2010 оны худалдааны эргэлт 16 тэрбум ам.доллар байсан бол энэ жилийн эхний хагаст 10,3 тэрбум ам.доллар болсон байна. “Бидний царайнаас харвал энэ харилцаанд зогсонги зүйл алга” хэмээн ерөнхийлөгч хөгжөөн хэлжээ.
Энэ талаар бас ажиллах хэрэгтэйг тэд хэлцгээсэн ба үүнийхээ төлөө хоёр лидер тунхаг бичиг үйлдэн гарын үсгээ зурцгаасан байв.
Хүний эрхийн төлөө тэмцэгчид Кэморонтай уулзлаа
Магнитскийн хэрэг болон сэтгүүлчдийг хөнөөссөн хэргийн мөрдөн байцаалтын асуудал даваа гаригт Британийн ерөнхий сайд Оросын хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзах үеэр яригдлаа гэж Мемориал гэдэг хүний эрхийн байгууллагын төвийн тэргүүн Олег Орлов РИА Новости агентлагад мэдээлсэн байна. “Улс орны хүний эрхийн байдлын талаар бид дэлгэрэнгүй ярилцлаа. Хорих байгууллагуудад тамлан зовоож байгааг бид ярилцав. Магнитскийн хэрэг ч энд хөндөгдлөө. Энэ хэрэгт хариуцлага хүлээх хүмүүсийн талаар мэдээлсэн юм” хэмээн Орлов хэлжээ.

Hermitage Capital Management хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллаж байсан Сергей Магнитский 2009 оны арваннэгдүгээр сард Москвагийн урьдчилан хорих төвд нас барсан юм. Түүний үхэл барууны орнуудад нэлээдгүй шуугиан дэгдээжээ.

Британийн ерөнхий сайдад “Энэ хэргийн жагсаалтыг бид долдугаар сард ерөнхийлөгч Дмитрий Медведевт дамжуулан өгсөн” гэж уг уулзатад оролцсон Хорих ангиудад хүний эрхийг хангахад нь хяналт тавих комиссын дарга Валерий Борщов хэлэв. Магнитскийн үхлийн талаар түр саатуулах хорихын орлогч дарга Дмитрий Комнов, эмч  Лариса Литвинова нарт эрүү үүсгэсэн байгаа Долдугаар сарын сүүлчээр энэ хэрэгт холбоотой гэх албан тушаалтнуудад хориг арга хэмжээг АНУ-д авсан байв.

Энэ уулзалтаар улс төрийн аллагын мөрдөн байцаалт, Хойд Кавказын байдал болон төрийн думын ирэх сонгуулийн талаар  санал солилцжээ. Даваа гаригт айлчлалаар ирсэн Британийн ерөнхий сайд өмнө нь ерөнхийлөгч Дмитрий  Медведевтай хэлэлцээр хийсний дараа ерөнхий сайд Владимир Путинтай уулзжээ.


Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж