Ширэн бээлийтнүүд дэлхийн аваргад мордоно

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд дэлхийн аваргад мордоно

БНСУ-ын Инчён хотноо наймдугаар сарын 5-12-нд болсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Монголын ширэн бээлийтнүүд тивийн аваргаас нутагтаа ирмэгцээ дэлхийн аваргын бэлтгэлээ эхлүүлсэн билээ. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Булган аймгийн Хангал суманд “Олимп” баазад нэгдсэн бэлтгэлд гарсан боксчид өнөөдөр нийслэлд ирж байна. Харин маргааш дэлхийн аваргад оролцохоор Азербайжанг зорих юм. Боксын 2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ноос аравдугаар сарын 10-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотноо болно. ДАШТ 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг гэсэн 10 жингийн ангилалд аваргуудыг тодруулдаг. Эдгээрээс хамгийн хүнд +91 ба -91 кг-д тус бүр зургаа, бусад найман жингийн эхний 10 тамирчинд, нийт 92 боксчинд олимпийн эрх олгох дүрэмтэй. Монголын тамирчдын тухайд -91 ба +91 кг-аас бусад найман жинд тамирчдаа сойно. ДАШТ-ий рингэнд тулалдах боксчдын бүрэлдэхүүнийг танилцуулбал:

49 кг:
П.Сэрдамба (Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин)
52 кг: Н.Төгсцогт (Гавьяат тамирчин)
56 кг: Д.Отгондалай (ОУХМ)
60 кг: Б.Жавхлан (ОУХМ)
64 кг: У.Мөнх-Эрдэнэ (Гавьяат тамирчин)
69 кг: Б.Түвшинбат (ОУХМ)
75 кг: Т.Чулуунтөмөр (ОУХМ)
81 кг: С.Эрдэнэбаяр (ОУХМ) нар боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Д.Батсүрэн нарын удирдлага дор тулалдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж