Их хэмжээний цас орохыг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Их хэмжээний цас орохыг анхааруулж байна

Малчид, тариаланчид,  ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи говь талын нутгаар зүүнээс секундэд 12-14 метр хүрч ширүүсч, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн нутгийн өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж