Засгийн газрын бондын арилжаа болов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бондын арилжаа болов

Ноос, ноолуурын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт УИХ-аас олгосон юм. Энэ дагуу Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сараас дээрх бондын арилжааг Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ээлжит арилжаа нь боллоо. Дээрх арилжаагаар нийтдээ 180 мянган ширхэг бонд арилжиж, 18 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Дашрамд сануулахад, ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаргаж буй энэхүү бондын арилжаа долоо хоног бүрийн мягмар гаригт хийгдэж байгаа бөгөөд одоогоор 126 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж