Ажлын хэсэгт дэмжлэг хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэгт дэмжлэг хэрэгтэй гэв

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэг үйлдэгдсэнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн ч, гэмт этгээд нь баригдаагүй өнөөг хүрсэн юм. Эл асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр өнгөрсөн долоо хоногт авч хэлэлцсэн нь Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорт гаргасан хүсэлтийн дагуу анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд асуудлыг авч хэлэлцсэн үйл явдал боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр энэ тухай хэвлэлийнхэнтэй уулзах үеэр хэлэхдээ “Хэрэг явдал 1998 оны аравдугаар сарын 2-нд үйлдэгдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл хэрэгтэн олдоогүй, тиймээс Улсын ерөнхий прокурорт хандаж, хэргийн талаар мэдээлэл хийхийг  хүссэн.  Мэдээллээс үзэхэд, хэргийг мөрдөж буй ажлын хэсэгт тодорхой дэмжлэг хэрэгтэй юм байна гэдэг нь харагдсан. Мөн хэргийн мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайн зэрэгцээ ажлын уялдаа холбоо ч хэрэгтэй байгаа.  Ажил хариуцаж буй хүмүүсээс мөн үр дүн асуух цаг болсон нь харагдаж байгаа” гэсэн юм.

Ямар ч байсан энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг олж тогтоох асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд хүрсэн нь олон нийтийн дунд “Хэргийг илрүүлэх талд төр хөдөлж эхэллээ” гэсэн горьдлогыг төрүүлэх болов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж