Зургаан үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Зургаан үнэт цаасны ханш өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /IX.13/ арилжаагаар нийт 27 ХК-ийн 125.1 мянган ширхэг хувьцааг 96.9 сая төгрөгөөр арилжжээ. Нийт 27 үнэт цаас арилжсанаас зургаан үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.  Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 30.9 тэрбум төгрөг болсон байна.Топ-20 индекс 19852.20 нэгж болсон нь өмнөх өдрөөс 124.68 нэгжээр буюу 0.62% буурсан байна.

Индексийн сагсад багтах Хөх ган /14.18%/, Женко тур бюро /1.08%/, Монголиа девелопмент ресорсес /0.06%/, Говь /1.05%/, Шивээ овоо /8.19%/, Талх чихэр /1.74%/, Адуунчулуун /1.37%/, Шарын гол /0.39%/, УИД /10.37%/, БиДиСек /4.37%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн бол "Ремикон"ХК-ийн үнэт цаас 54,411 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Мөн өнөөдөр Засгийн газрын бондын арилжаагаар "Ноос ноолуур болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүжилтэд зориулсан Засгийн газрын нийт 180.0 мянган ширхэг энгийн бондыг 18.0 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж