Пүрэв гаригаас халаалт өгч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Пүрэв гаригаас халаалт өгч эхэлнэ

Орон даяар дулааны шугам сүлжээнд холбогдсон айл өрхөд есдүгээр сарын 15-наас буюу ирэх пүрэв гаригаас халаалт өгч эхлэхээр болжээ. Тодруулбал, айл өрх болон, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн халаалтыг есдүгээр сарын 15-наас өгөх бол албан байгууллагууд аравдугаар сарын 1-нээс халаалттай болох аж.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд үндсэн тоноглолын 24, станциудын тоног төхөөрөмжийн 800 гаруй засвар хийсэн байна. Хөдөө орон нутгийн цахилгаан станциудын хувьд ч ялгаагүй урсгал засваруудыг төлөвлөгөөний дагуу хийсэн учраас санаа зовох зүйлгүй болохыг албаны хүмүүс хэлж байна. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж