“Их дуулга”-ын шинэ аварга Нью-Йорк хотноо

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Их дуулга”-ын шинэ аварга Нью-Йорк хотноо

Дэлхийн чансааны 7 дугаарт эрэмбэлэгдээд буй Австралийн теннисчин Саманта Стосур өчигдөр US Open тэмцээний финалд талбайн эзэн орны тамирчин, “Их дуулга”-ын 13 удаагийн аварга Серена Уилльямсыг гайхалтай тоглолтынхоо үр дүнд буулган авсан билээ. Хэний ч таамагламгүй үр дүнгээр өндөрлөсөн тус тоглолтод Стосур 6-2; 6-3 харьцаатай хожсоноор анхны “Их дуулга”-аа хүртсэн юм. Тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр “Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа” хэмээжээ. Харин Монголын цагаар өнөөдөр өглөө  Австрали теннисчин фэнүүддээ бэлэг барьсан байна. Тэрбээр Нью-Йорк хотын Times Square-д цомоо тэврэн зургаа авуулжээ. Энэ үеэр түүний фэнүүд болон олон жуулчид түүнтэй хамт зургаа даруулж, гарын үсгийг нь авахын тулд талбайд цугласан байлаа. Анхныхаа “Их дуулга”-ыг гардан авсан Саманта Стосур 1973 оноос хойш Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Маргерет Кортоос хойшхи анхны Австрали теннисчин болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж