“Номын гүүр” төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Номын гүүр” төсөл хэрэгжиж байна

БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Англи хэлний үндэсний хөтөлбөр”,  Монголын Скаутын Холбоо, Германы Скаутын хамтарсан “Номын гүүр” төслийн хүрээнд 2010-2013 онд хамтран ажиллах санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монголын скаутын холбооны Гүйцэтгэх захирал Д.Баяржаргал нар гарын үсэг зурсан билээ. Энэ хүрээнд Завхан аймгийн төв номын санд 8726 номтой Англи номын сан байгуулсан байна. Үүнээс төв номын санд 5713 ном, сумдын сургуулийн номын сан тус бүрт 131 ном өгөөд байгаа аж. Энэ оны 8 дугаар сарын 08-нд нээлтээ хийсэн юм. Мөн энэ үеэр сургуулийн Англи хэлний багш нарын чадавхийг сайжруулах хүрээнд гурван өдрийн сургалт зохион байгуулсан байна. Одоогоор Булган, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад байгуулагдаад байгаа юм байна. 2013 он гэхэд ийм төрлийн номын санг 21 аймагт байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.batsaikhan.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж