Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын барилдаан боллоо

Үндэсний бөхийн аварга шалгаруулах хүүхэд залуучуудын  2011 оны улсын аварга шалгаруулах барилдаан Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо есдүгээр сарын 9-11-ний өдөр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 16 аймаг, нийслэлийн дүүрэг, их, дээд сургууль, бөхийн дэвжээдээс шалгарсан 100 гаруй бөхчүүд оролцов.

Хөвгүүдэд 52 бөх барилдсанаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бөх,  Өлзийбаяр начны хүү,  улсын шонхор Ө.Дүүрэнбаяр түрүүлж, “Аврагч” спортын хорооны Б.Серик, “Шонхор-Олимп” дээд сургуулийн бөх Х.Лувсаншарав нар удаалан алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

17-18 насанд буюу залуучуудад 60 бөх барилдсанаас Булган аймгийн Сайхан сумын уугуул, Орхон аймгийн бөх Д.Алтангэрэл түрүүлж, Булган аймгийн бөх Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Х.Оргилболд нар удаахь байрт шалгарав.

Багийн дүнгээр аймгийн начин Б.Батбаатар дасгалжуулагчтай "Шонхор-Олимп" дээд сургуулийн баг тэргүүлж, аймгийн арслан Ц.Шийрэв дасгалжуулагчтай Онцгой байдлын “Аврагч” спорт хороо, улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагтай "Алдартан" дэвжээ удаалсан юм.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж