Францын цөмийн бүсэд дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Францын цөмийн бүсэд дэлбэрэлт болжээ

Францын Маркуле цөмийн бүсэд гарсан дэлбэрэлтийн улмаас нэг хүн нас барж, таван хүн гэмтсэний нэг нь маш хүнд байгаа гэнэ. Цацраг идэвхит бодисын “Centraco” агуулахын ойролцоо гал гарсны улмаас дэлбэрэлт болсон бөгөөд азаар цацраг идэвхит бодис алдагдах аюулаас хол өнгөрчээ. Францын эрчим хүчний үндэсний ханган нийлүүлэгч ”EDF”-ийн ерөнхийлөгч  ослыг цөмийн осол биш үйлдвэрийн осол гэж мэдэгдэж байгаа юм байна. Дэлбэрэлтийн шалтгааныг олохоор шинжээчид ажиллаж байгаа гэж тус компаниас мэдээлжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар даваа гаригийн 11 цагийн үед болсон байна. Францын дотоод хэргийн сайд дэлбэрэлт болсон бүсэд цацраг идэвхит бодис алдагдах эрсдэл байхгүй гэж мэдэгджээ. АЦС-ын ажилтнууд цацраг идэвхит бодист хордоогүй гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа юм байна. Нас барсан хүн дэлбэрэлтэд өртсөнөөс цөмийн хорт бодист хордоогүй гэж компани мэдээлжээ.

“Centraco” нь Францын эрчим хүчний үндэсний нийлүүлэгч “EDF”-ийн нэг салбар компани ажээ. Уг  үйлдвэрт цөмийн зэвсгийн плутонийг дахин боловсруулж цөмийн түлш үйлдвэрлэдэг юм байна. Гэсэн хэдий ч уг цөмийн бүсэд цөмийн ямар ч реактор байхгүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж