Онгоц хүлэмжийн хийг “барив”

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Онгоц хүлэмжийн хийг “барив”

Туйлаас туйл хүртэл нисэх замдаа агаар мандлын бүтцийн судалгааг хийж байсан гурван жилийн арга хэмжээ есдүгээр сарын 10-ны шөнө АНУ-д төгсгөлөө хийжээ. Судалгаанд зориулагдсан HIAPER (High-performance Instrumented Airborne Platform for Environmental Research-Хүрээлэн буй орчины ажиллагаанд зориулагдсан өдөр үр ашигтай төхөөрөмжөөр тоноглогдсон нисэх платформ) онгоц нь 11 мянган км-ийн зайг туулах чадвартай бөгөөд сүүлчийн нислэгээ хийн Анкориж хотын баазынхаа нисэх буудалд газардлаа.

HIPPO баг нь (HIAPER Pole-to-Pole Observations-туйлаас туйл хүртэл хийх ажиглалт) Агаар мандлын судалгааны үндэсний төв, Харворд ба Принстоны  их сургуулиуд, Скриппсийн далай судлалын институт, Далай ба агаар мандлын судалгааны үндэсний захиргаа ба Майамийн их сургуулийн эрдэмтдийг нэгтгэсэн байв. Судалгааны анхны нислэгийг экспедици 2009 оны нэгдүгээр сарын 8-30-нд хийжээ. Нийтдээ таван аянг (2009.10.31-11.22, 2010.03.24-04.16, энэ жилд хоёр удаа: 06.14-07.11 ба 08.09-09.09) энэ хугацаанд явуулжээ.

Агаар мандлын судалгаа явуулах өндөр төвшний тоног төхөөрөмжтэй HIAPER нислэгүүдийнхээ явцад  Арктикаас Шинэ Зеланд ба Ойрхи Антарктик хүртэл нисэн 150-13500 метрийн өндрүүдийн хооронд жилийн янз бүрийн улиралд агаар мандлын байдлыг судлан хэмжсэн байв.

HIPPO аяны гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулгыг үнэлэн тогтоох явдал байлаа. Судлаачид хүлэмжийн хийн гол хийн нэг метаныг тусгайлан авч судалсан байна. Уур ба цахилгаан үүсэхэд энэ хийн хэмжээ агаар мандалд өсч эхэлсэн байгаад дараа нь 1990-ээд онуудад эрс буурч эхэлснээ дахин өссөн байгаа юм. Энэ судалгааны явцад хариу авч болох асуудлын нэг нь энэ байв.

Судалгааны үеэр дэлхийн агаар мандлыг эрдэмтэд нимгэн давхрагууд болгон хуваагаад тус бүрийг нь нарийвчлан судалсан байна. Эрдэмтэд хэмжилтүүдээ агаар мандалд 80 гаруй хий ба бичил хэсгийн төвшингөөр хийжээ. Тэд тухайлбал мод огтлолт, Арктикийн ой болон халуун орны ширэнгэн ойн нөхөн ургалт зэрэг нь нүүрсхүчлийн хийн төвшинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлах боломж авсан байв. Энэ бүх судалгаа нь газраас хийсэнтэй харьцуулах аргагүй өргөн мэдээлэл өгчээ.

 “Агаар мандлын хэмжилтийг газраас хийх нь булингартай усанд марлиар нүдээ боогоод хөвөхтэй адил” хэмээн HIPPO төслийн удирдагч нарын нэг Бриттон Стефенс үзэж байгаа ажээ. HIPPO-гийн таван аяны урьдчилсан үр дүн нь судлаачдад сонирхолтой, заримдаа гайхмаар мэдээлэл өгөв. Хийн хуримтлал заримдаа огт баймааргүй, тэдний бүтэц нь илүү өндөр гарлаа. Энэ бүгдэд тайлбар хэрэгтэй. Тухайлбал, агаар дахь тортгийн хэмжээ нь том хотууд байхгүй АНУ-ын баруун эрэгт, Номхон далай дээр өмнө тооцоолсноос их байв. Эдгээр бичил хэсгүүдийн үүсэл нь авто машины хөдөлгүүрүүд бөгөөд энэ хэсгүүд нарны туяаг уусган хүлэмжийн хийн адил үүл бүрэлдэх үйлдэлд нөлөөлдөг байна. Үүлнээс тэр хэсгүүд мөсөнд эсвэл цасан дээр унаад тэдний хайлалтыг түргэдэг ажээ. Эдгээр төвшингүүд нь Хьюстон эсвэл Лос-Анжелес зэрэг том хотуудын утаа тортогтой адил хэмжээнд байгаа юм. Мөн азотын хүчлийн хэмжээ халуун орнуудын дээр их байгаа нь гайхал төрүүлжээ. Зүүн Өмнөд Азид азотын бордоо их хэрэглэх болсон цагаас азотын хүчил агаар ихээр хаягдан далайн салхинд туугдан халуун орны бүсэд орж иржээ. HIPPO-гийн илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөгийн байгаа цаг уурын моделиудыг шинэчлэн засварлан гаргасны дараа удалгүй хэвлэн нийтлэх ажээ.

Алтайн мөсөн голуудыг Монголын мал хайлуулж байна

 
Алтайн уулсын мөсөн голууд хайлах боллоо гэж Оросын эрдэмтэд түгшүүр зарлаж байна. Энэ үзэгдлийн шалтгаан нь хөрш Монголын 40 сая толгой мал сүрэг болж байгаа ажээ. Мал сүрэг өвс ногоог талхлан уул талын бэлчээрийг цөлжүүлж байна. Энэ нь эргээд эсрэг циклон болон уулсын оргилд хүрч байгаа ажээ. Эсрэг циклоноос болж, уулын мөсөн голуудыг хайлуулж байна. Хэдэн арван сая малтай Монголд жилийн дундаж агаарын хэм долоон градус хүртэл нэмэгдэж байгаа бол бусад орнуудад жилийн агаарын хэмийн нэмэгдэл 1-2 градус байна. Монголын дулаарал Оросын хөрш Алтайд нөлөөлж байгаа ажээ. Алтай энэ түгшүүртэй мэдээг саяхан Монголын Хөдөө аж ахуйн дээд сургууль болон Оросын эрдэм шинжилгээний институтын хамтран зохион байгуулсан семинар дээр танилцуулсан байна. Үүнээс гарах гарц бий. Даяарчлалын цаг уурын өөрчлөлтийг сөрөхөд хэцүү ч эдийн засаг, тухайлбал хөдөө аж ахуйтай салбарыг өөрчилж болно. “Эдийн засгийн шалтгаанаас болж байгал орчин хуурайшиж байна. Одоо Монгол бүтээгдэхүүний экспорт Орост руу биш Хятад руу чиглээд байгаа. Хятадад хонь ямааны ноос, ноолуур хэрэгтэй. Хонь ямаа бэлчээрийн өвс ногоог үндсээр нь ухаж иддэг. Ургамал байхгүй болж, газар цөлжин хатаж байна хэмээн “Алтай-21 дүгээр зуун” сангийн удирдагч, профессор Михаил Шишин хэлж байна.
“Энд байдлыг нэг талаар үхрийн мах ихээхэн хэрэгтэй байгаа Оростой хамтран ажиллаж зохицуулж болно. Хоёрдугаарт, Монголын эрх баригчид хөдөө аж ахуйн чиг хандлагыг өөрчлөн 40 сая толгой малын зохицуулалтыг хийх хэрэгтэй. Одоо Монголд чацаргана тариалалтыг аж үйлдвэрийн хэмжээнд хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ жимс нь дэлхийн зах зээлд маш эрэлтэй. Нэн ялангуяа Японы Фүкүшимагийн ослоос хойш жимс их чухал болж байна. Чацаргана хорт хавдрыг дардаг чадвартай учир япончууд уг жимсийг  ихээр худалдан авахад бэлэн байна. Энэ нь Монголын жижиг аж ахуйнуудад ургамал тариаланд хандах боломж олгож байна” гэж Михаил Шишкин тайлбарлав.

Орос энэ талаар Монголд туслахад бэлэн байна. Алтай ба Сибирийн эрдэмтэд чацарганын тариалангийн асар их туршлагатай бөгөөд Монгол үйлдвэрийн баазаа байгуулж байх зуур Орос жимсийг нь боловсруулахад бэлэн гэнэ.

Хиймэл дагуул аэрозолийг мэдэрдэггүй

Агаарын тоосонцор  цаг уурт хэрхэн нөлөөлж байгаа хиймэл дагуулын мэдээлэл тэдний “хөргөх” үр дүнг 3-6 хувиар бууруулан мэдээлсэн байна.”Тоос” биднийг дулаарлаас хэрхэн аврахыг ойлгохын тулд эрдэмтэд даяарчлалын цаг уурын хэд хэдэн загварыг ашиглах санал гаргаж байна.
Аэрозоль гэдэг нь агаар мандалд ихээр хаягдахад цаг агаарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх агаар дахь хатуу ба жингэн бичил хэсгүүдийн дисперсийн систем юм. Ердийн аэрозоль, тухайлбал галт уулын дэлбэрэлтээс цацагдах үнс өөрийн аюулыг харуулсан билээ. XVIII зууны сүүлчээр дэлбэрсэн Лаки галт уулын үнс дэлхийн цаг агаарт хүчтэй нөлөөлөн Европт  хэд хэдэн ер бусын хүйтэн өвлийг авчирснаар барахгүй Францын агуу хувьсгалыг хурдасган өдөөсөн байж магадгүй. Мөн хүний гараар бүтээгдсэн өдөр тутмын хэрэглээнд дадал болсон будгаас авахуулаад нарнаас хамгаалах спрей, эм зэрэг хадгалагддаг хийн баллонуудын нөлөөг тооцохгүй орхиж болохгүй. Ямарч гарлынх байсан аэрозолиуд агаар мандалд цаг уурын хүйтрэлийг дагуулдаг.

Онгоцнууд тунадас дагуулж, үл танигдах сансрын биетүүдийг гаргадаг ажээ

Нисэх онгоцнууд нисэхдээ үүлэнд цоорхой гарган том нисэх буудлуудын орчинд унах тунадасны хэмжээг ихэсгэдэг гэж эрдэмтэд тогтоов. Тийм “цоорхойнууд” нь элдэв дүрс, бүтцийг үүсгэдэг учраас түүнийг олон хүмүүс сансрын үл танигдах биет эсвэл пуужин харвалт гэж хүлээн авдаг байна.

Юрий Лужков Москвагийн захирагч байсан цагаас Орост үүл сарниулан цаг агаарын таатай нөхцөл бүрдүүлэх технологи тодорхой болсон байв. Тэр технологи нь үүлэн дэх усны бичил хэсгийн тогтвор муутай шинжийг ашигладаг. Онгоцноос цацах азот эсвэл  хутуу нүүрс хүчлийн хийн хуурай мөс гэж гэж нэрлэгдэх бичил реагентууд нь  талсжилтын төв болдог байна. Тэдний орчинд дусал эсвэл үүлний талстууд цугларан нийлж хүндэрснээс үүлний тогтворгүй тэнцвэр алдагдана. Тийм маягаар бороо оруулдаг. Талстууд газарт дөхөн унахдаа ус болон хувирдаг ажээ. Реагентуудыг салхины хурд зэргийг тооцсоны дараа арга хэмжээ болох газраас 50 км-ын цаана цацдаг. Арга хэмжээ болж байгаа газар бороо цас орох ёсгүй. Москва хотод анх удаагаа энэ технологийг 1995 оны ялалтын баярын парадын үеэр ашиглан үүл хөөж байлаа.

Европ дээвэр дээр хүхэр ханхалж байна

Галт уулын дэлбэрэлт нь агаар мандалд хоёрдагч аэрозолийн хуримтлалыг бий болгон дэлхийн цаг агаарт өмнө тооцоолж байснаас хүчтэй нөлөөлдгийг Эйяфьядлаёкюдль гэх Исландын галт уулын дэлбэрэлтэд ажиглалт хийсэн франц мэргэжилтнүүд тогтоолоо.
Блез Паскалийн (Клермон-Ферран хот, Франц) их сургуулийн Цаг уурын  физикийн лабораторийн Жюльен Булоны толгойлсон цаг уурчид галт уулмын хийн дотор үүсэх хоёрдогч аэрозоль хэрхэн бүрэлдэж байгаа үйл явдлыг ажиглажээ. Судалгааг 2010 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд Францын өмнөд нутгийн Пюи-де-Дом  судалгааны станцад өндрийн хэмжилтийн спектометр агаарын тунгалаг ба хагас тунгалаг орчинд  гэрлийн ойлт ба сариналын тусламжтайгаар бүтцийг нь хэмжих атмосферын лидар гэх лазерийн төхөөрөмж зэргийн тусламжтайгаар явуулсан байв. 

Галт уулын дэлбэрэлтийн цаг уурт нөлөөлөх нөлөө нь нарны радаци болон газрын дулааны ялгаралтыг уусган залгих  асар их хэмжээний үнснээс үүдэлтэй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж