
Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн хаврын үзлэг, оношилгоо өнгөрсөн гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд үргэлжилж, нийт хамрагдах ёстой 2351 тээврийн хэрэгслээс 2181 нь хамрагдаж, 93 хувьтай явагдсан байна. Оношилгоонд хамрагдаагүй 168, стандартын шаардлага хангаагүй 12, нийт 180 тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн бүртгэлийн сангаас хассан аж.
Нийтийн тээврийн стандартын дагуу үйлдвэрлэснээс хойш 12 жил ашигласан тээврийн хэрэгслийг оношлохгүйгээр шууд үйлчилгээнээс чөлөөлдөг гэнэ. Үүний дагуу 1998 онд үйлдвэрлэсэн их багтаамжийн 114 автобус, бага багтаамжийн 82, нийт 196 тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс чөлөөлжээ.
Ш.Чимэг