Австрали цагаачлалын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Австрали цагаачлалын хуульд өөрчлөлт оруулна

Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард улс төрийн орогнол эрэгчдийг солилцох Малайзтай байгуулсан гэрээг сэргээнэ гэж мэдэгдлээ. Жулия Гиллард энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд Цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах саналд өөрийн нэр дэвшсэн Хөдөлмөрийн намын дэмжлэгийг авсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Австралийн Дээд шүүх тус улсаас орогнол хүссэн Малайзын 800 иргэнийг буцааж, өөрийн 4000 дүрвэгчийг эргүүлэн татах Ерөнхий сайд Жулия Гиллардын саналыг хэрэгсээгүй юм. Шүүхийн дээрх шийдвэр тус улсын цагаачлалын хяналтыг тодорхойгүй болгосон байна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн санал Австрали руу дүрвэгсчдэд хатуу сануулга болох байсан гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Австралийн шүүх Малайзыг дүрвэгсдийн эрхийг хамгаалах тодорхой санал оруулаагүйгээс гадна тус улс НҮБ-ын дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй гэж тайлбарласан билээ.  Харин Ерөнхий сайд Жулия Гиллард "Бид Малайзтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

Гэвч Цагаачлалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт өргөн цар хүрээг хамрах нь тодорхой байгаа тул улс төрийн орогнол хүсэгчдийг гуравдагч оронд шилжүүлэх бололцоог нээх чадвартай гүйцэтгэх засаглалыг бий болгох шаардлага тулгарч байна гэж Жулия Гиллард ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж