Каддафи эх орондоо ясаа тавина гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Каддафи эх орондоо ясаа тавина гэжээ

Каддафи эх орондоо ясаа тавина гэжээ
Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафийн хүү Саади Каддафи хөрш Нигерт иржээ. Нигерийн хууль зүйн сайд Каддафийн хүүг тус улсын нийслэлд өндөр нууцлалтай хамгаалалтад байгаа гэж мэдэгдсэн байна. Хурандаа Каддафи хаана байгаа нь тодорхойгүй хэвээр. Тэрбээр өөрийгөө Ливид ясаа тавина гэж мэдэгдсэн гэнэ. Каддафийн дэглэмийг эсэргүүцэгчид Ливийн дийлэнх газар нутаг  болон нийслэл Триполи хотыг хяналтдаа аваад байна. Босогчид хурандаа Каддафид үнэнч үлдсэн Бани Валид, Сирте хотыг эзлэхээр хичээж байгаа юм. Өчигдөр буюу ням гаригт НАТО-гийн агаарын дэмжлэгчтэйгээр Бани Валид хот руу дайрсан босогчид  хотын төв хэсгийг эзлэх хараахан эзлээгүй байгаа ажээ.
Хурандаа Каддафийн гэр бүлийнхэн Алжир руу дүрвэсэн бол түүний дэглэмийн том албан тушаалтнууд Ливийн өмнөд хилээр Нигер рүү оргон зайлсан байна.

Нигерийн Засгийн газар Ливийн хурандаа Каддафид улс төрийн орогнол үзүүлэх эсэхээ шийдээгүй гэж мэдэгдэж байсан ч Саади Каддафийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрсөн ажээ. Олон улсын шүүх өдгөө 68 настай Ливийн удирдагч Муаммар Каддафи болон түүний хөвгүүдийг  ард иргэдийн эсрэг өдүүлсэн хүчирхийлэл, гэмт хэрэгт буруутган баривчлахаар эрэн сурвалжилж байна. Олон жилийн өмнөөс Каддафийн ирээдүйн өв залгамжлагч гэгдэж байсан 39 настай Сайф аль-Ислам Каддафи “Триполи” зочид буудал руу босогчид халдах үеэр алга болсон бол Ливийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан  36 настай Мутассим Каддафи мөн хаана байгаа нь тодорхойгүй. Каддафийн ууган хүү 41 настай Мухаммед Каддафи, үндэсний тээврийн компанийн ерөнхийлөгч асан 33 настай Ханнибал Каддафи, 34 настай хуульч Аиша Каддафи нар Алжир руу дүрвэцгээсэн байна. Хөлбөмбөгч, кино продюсер 38 настай Саади Каддафи Нигери рүү дүрвэсэн. Каддафийн долоон хүүхдийн эх, хоёр дахь эхнэр Сафиа Каддафи мөн Алжир руу зугтсан ажээ.

 

Н.Энх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж