Нигерийн Засгийн газар Ливийн хурандаа Каддафид улс төрийн орогнол үзүүлэх эсэхээ шийдээгүй гэж мэдэгдэж байсан ч Саади Каддафийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрсөн ажээ. Олон улсын шүүх өдгөө 68 настай Ливийн удирдагч Муаммар Каддафи болон түүний хөвгүүдийг ард иргэдийн эсрэг өдүүлсэн хүчирхийлэл, гэмт хэрэгт буруутган баривчлахаар эрэн сурвалжилж байна. Олон жилийн өмнөөс Каддафийн ирээдүйн өв залгамжлагч гэгдэж байсан 39 настай Сайф аль-Ислам Каддафи “Триполи” зочид буудал руу босогчид халдах үеэр алга болсон бол Ливийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан 36 настай Мутассим Каддафи мөн хаана байгаа нь тодорхойгүй. Каддафийн ууган хүү 41 настай Мухаммед Каддафи, үндэсний тээврийн компанийн ерөнхийлөгч асан 33 настай Ханнибал Каддафи, 34 настай хуульч Аиша Каддафи нар Алжир руу дүрвэцгээсэн байна. Хөлбөмбөгч, кино продюсер 38 настай Саади Каддафи Нигери рүү дүрвэсэн. Каддафийн долоон хүүхдийн эх, хоёр дахь эхнэр Сафиа Каддафи мөн Алжир руу зугтсан ажээ.