Ихэнх нутгаар сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар сэрүүснэ

Ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар, маргааш говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх аж. Мөн Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-8 хэмийн дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэхийг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа. Харин энэ долоо хоногийн эцсээр төвийн бүсийн ихэнх нутгаар хур тунадас орох юм. Улаанбаатарт өнөөдөр өдөртөө түр зуурын бороо орох бол маргааш үүл багасч, 10 хэмийн дулаантай байна. Харин нөгөөдрөөс хур тунадас дахин орж, агаарын хэм бага зэрэг буурна.

"Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж