Ойн түймэрт Техасын 1400 байшин өртөв

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Ойн түймэрт Техасын 1400 байшин өртөв

Техасын ой хээрийн түймэрт 1400 байшин шатсан тухай Associated Press мэдээлж байна. Los Angeles Times сонинд өгүүлснээр гал сөнөөгчид түймрийн 30 гаруй хувийг цурманд нь оруулжээ. Пүрэв гаригаас нүүлгэсэн  хүмүүсийг гэртээ буцахыг  зөвшөөрсөн байна. Гэсэн ч нутгийн эрх баригчид дахин гал гарч магадгүй гэж сануулж байна. Мужид хуурай халуун галын аюул байсаар байна. Энэ жилийн зун Техаст халуунаараа дээд амжилт тогтоосон бөгөөд өдрийн дундаж хэм Цельсийн 30 градус байжээ. Охлахома мужид 1934 онд ийм хэмжээний халуун бүртгэгдэж байсан аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж