Орчин үеийн боловсролын 90 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Орчин үеийн боловсролын 90 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол улсад орчин үеийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэх талаар өнгөрсөн баасан гаригт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс танилцууллаа. Энэ түүхэн ойг тохиолдуулан Боловсролын түүхэн хөгжлийг харуулсан баримтат кино бүтээж байгаа аж. Мөн ойн үеэр Багш хөгжлийн ордон ашиглалтанд орох гэж байгаа юм байна. Түүнчлэн “Боловсрол-90 жил” эрдэм шинжилгээний хурлыг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд ойн үеэр 90 жилийн ойн медаль бүтээж салбарынхнаа шагнах гэнэ. Багш хөгжлийн ордонд багшийн хөгжлийг илтгэхүйц музей байгуулагдах гэж байгаа талаар албаныхан дуулгасан. 1921 онд Нийслэл хүрээнд байгуулагдсан анхны бага сургууль хоёр багш 59 сурагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө боловсролын сургалт явуулж байгаа нийт 1766 байгууллагад 40 мянга 335 багш ажилтан ажиллаж, 885 ямнга 591 суралцагч суралцаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж