Федерер “US open” тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Федерер “US open” тэмцээнийг орхилоо

Нью-Йорк хотноо болж буй 130 дахь удаагийн “US Open” буюу АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө. Эрэгтэй теннисчдийн хагас шигшээ тоглолтуудад дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгддэг теннисчид шалгараад байсан юм. Тэмцээний хагас шигшээд дэлхийн чансааны номер нэг Сербийн теннисчин Новак Жокович, энэхүү тэмцээний таван удаагийн аварга /2004-2008/ Швейцарийн теннисчин Рожер Федерертэй таван үеийн турш тоглож, 6:7 (7:9), 4:6, 6:3, 6:2, 7:5-ын харьцаатай буулган авлаа. Тоглолт ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, Федерер эхний сетийг Тай брекээр, хоёр дахь сетийг 6:4-ийн харьцаатай хожоод байсан юм. Харин сүүлийн гурван сетийг дэлхийн чансааны номер нэг Жокович дараалан авснаар шигшээд шалгарсан юм.    Ингэснээр Жокович шигшээ тоглолтод өнгөрсөн жилийн “US Open” тэмцээний аварга, дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Испанийн Рафаел Надальтай тоглоно.

Хагас шигшээ тоглолт:

Новак Жокович (Серби, 1) – Рожер Федерер (Швейцарь, 3) – 6:7 (7:9), 4:6, 6:3, 6:2, 7:5

Рафаел Надаль (Испани, 2)  –  Энди Мюррей (Их Британи, 4) 6:4, 2:6, 6:3, 6:2

Харин эмэгтэй теннисчдийн шигшээ тоглолтод дэлхийн чансааны нэг эрэмбэлэгддэг Данийн Каролин Возняцкийг буулган авсан АНУ-ын Серена Уилльямс, чансааны есдүгээрт бичигдсэн Австралийн Саманта Стотур нар шалгарллаа. Гэмтлээс эргэн ирж, урьдын гайхамшигтай тоглолтоо үзүүлж буй Серена Уилльямс, эмэгтэй теннисчдийн дэлхийн чансааны номер нэг Возняцкийг хоёр үеийн турш 6:2, 6:4-ийн харьцаатай төвөггүй хожлоо. 

Хагас шигшээ тоглолт:

Каролин Возняцки (Дани, 1) – Серена Уилльямс (АНУ, 28)  – 2:6, 4:6

Саманта Стотур (Австрали, 9) – Ангелика Кербер (Герман) –  6:3, 2:6, 6:2

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж