
Уулзалтын үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Төрийн зүгээс хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж, ар гэрийнхэнд нь мөнгөн тусламж үзүүлж байгаа ч хангалттай ажил хийхгүй байна. Цагаатгалын комисс гэж байгуулсан ч, тэр нь бидэнд хүрч ажилладаггүй. Хөөцөлдсөн нэгний материалыг шалгаж байгаад хэдэн төгрөг өгдөг. Өөрсдөө энэ ажилд санаа тавин ажилдаггүй” хэмээн шүүмжилж байсан юм. Мөн тухайн үед эсэргүүний хүүхэд хэмээн нийгэмд ад шоо үзэгдэн, нутаг заагдан цалингийн доод хэмжээгээр хөдөлмөр эрхэлж байсан иргэдийн тэтгэвэр хамгийн бага байдаг. Ганц нэг удаа таван зуун мянгаас нэг сая төгрөг өгч байхаар бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэх, улсад хийсэн ажлыг нь үнэлж гавъя шагнал олгох шаардлагатай байна” гэлээ.
Уг нь эдгээр иргэдийн асуудлыг шийдэх зорилгоор гурван жилийн өмнө Цагаатгалын комиссын дарга Н.Энхболдод хуулийн төсөл өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй аж. Тиймээс дээрх хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн батлуулах чиглэлээр хөөцөлдөж өгөхийг иргэд Д.Эрдэнэбат даргаас хүссэн юм.
Харин Ардчилсан намын генсек хариуд нь “Хуулийн төслийг УИХ дахь намын бүлэгт танилцуулахаа амлав. Ингэхдээ тэтгэврийн асуудлыг хуульд шингээх талаар судалж болох байх, харин шагналын асуудал шийдэгдэхэд хүнд байдаг. Ерөхийлөгчийн Тамгын газарт гавьятад тодорхойлогдсон 3000-4000 хүний материал байна. Хэдийгээр энэ асуудлыг шийдэхэд хүнд ч, Улс төрийн хэлэмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай хамтран асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх талд ажиллахаа мэдэгдье” гэсэн юм.