Х.Бат-Ялалтыг шүүх хуралд оролцуулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалтыг шүүх хуралд оролцуулахыг хүсчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрөгч сарын 25-нд болох байсан ч хойшилсон. Энэ сарын 16-нд болох шүүх хуралд өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг гэрчээр оролцуулах хүсэлтийг Д.Энхмандахын өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүгч Б.Цогтод тавьжээ. Учир нь Х.Бат-Ялалт нь энэхүү хэргийн хохирогч гэх “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаад хуулийн зөвлөгөө өгч байсан аж. Улмаар Х.Сувдаа гэгч эмэгтэй “Д.Энхмандахаар юу ч хийлгэсэн бүх зүйлийг өөрөө хариуцна” гэсэн бичгийг Х.Бат-Ялалтын өмнө хийж байжээ. Тиймээс  энэхүү хуралд Х.Бат-Ялалтыг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргаад  байгаа аж.

Д.Энхмандахыг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа. Харин тэрбээр өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлд хандаж “Би гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ” гэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд Хөвсгөл аймгаас баривчлагдаж ирээд цагдан хоригдож  байхдаа бие нь  муудаж батлан даалтад гарчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж