Медалийн төлөөх барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Медалийн төлөөх барилдаан эхэллээ

Буянт-Ухаа дахь
Спортын шинэ ордонд өнөөдөр өглөө эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны
“Дэлхийн цом” ангилалд багтах
“Chinggis Khan-2011” тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх
барилдаанууд эхэллээ. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг,
эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох ба маргааш үлдсэн жингийн
аваргууд тодрох юм.

Олимпийн эрхийн
оноо олгох “Дэлхийн цом” Монгол Улсад гурав дахь жилдээ зохиогдож буй. Энэ
удаад Монголоос гадна дэлхийн 24 орны 115 жүдоч Монголын татамичд хүч сорьж
байгаа юм. Монголын багийн тухайд жин тус бүрт дөрөв, эрэгтэй, эмэгтэй тус бүр
долоон жинд нийт 56 тамирчин хүч үзнэ. Харин эхний өдөр буюу өнөөдөр 28
тамирчин эх орныхоо дэвжээнд гарч барилдлаа.

Өнөөдөр болж буй
эрэгтэй гурав, эмэгтэй дөрвөн жинд Монголын тамирчдаас
16 жүдоч медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.
Тэдгээрээс 60 кг-д Ч.Болдбаатар Казахстаны бөхтэй, 66 кг-д Х.Цагаанбаатар,
С.Мияарагчаа нар хоорондоо, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр нар хоорондоо, эмэгтэйчүүдийн
48 кг-д М.Уранцэцэг БНСУ-ын тамирчинтай, 52 кг-д М.Бундмаа БНСУ-ын бөхтэй,
харин 63 кг-д Ц.Мөнхзаяа мөн БНСУ-ын аваргын төлөө барилдахаар болжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж