
Одоо 245-275 км өндөр тойрог замд байгаа UARS хиймэл дагуул доошилсоор байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр буюу ирэх сарын эхээр дэлхийн агаар мандалд орж ирж магадгүй байгаа аж.
Пуужин хиймэл дагуулын мэргэжилтнүүд хиймэл дагуулын хэсгүүд Номхон далайд унаж магадгүй гэж мэдээлж байсан.
6,5 тонн жинтэй UARS хиймэл дагуулыг 1991 оны есдүгээр сард олон дахин ашиглах Discovery хөлгөөс тойрог замд оруулсан бөгөөд гадаад агаар мандлыг шинжлэн судалж, озоны цоорхой үүсч байгаа шалтгааныг тодорхойлох үүрэгтэй байсан юм.
Н.Тунгалаг