Улсын бүртгэлийнхэн нээлттэй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийнхэн нээлттэй ажиллаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эд хөрөнгө, хуулийн этгээд,
иргэний бүртгэл, Нийслэлийн бүртгэлийн газар болон бусад нэгж тасгууд
өнөөдөр тус тусын байрандаа “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж
байна.  Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр өнөөдөр
тохиож байгаа тул “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг “Архивын үйлчилгээ”
сэдвийн дор зохион байгуулж иргэдэд энэ төрлийн зөвлөгөө мэдээлэл
хүргэж байна. Мөн ХААТР-1 маягтыг үнэ төлбөргүй олгох үйлчилгээг хүргэж
байна. Түүнчлэн иргэдэд бүх төрлийн лавлагаа олгох, энэ дундаа гадаад
паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хуулийн
этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх
зэрэг ажлын өдөр vзvvлдэг бvхий л төрлийн үйлчилгээгээ хүргэж буй тул та
амралтын өдрөөрөө нэг том ажлаа нугалах боломж нээлттэй байна шүү.   

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж