“Дэлхийн цом”-ын сугалаа өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

“Дэлхийн цом”-ын сугалаа өнөөдөр тодорно

Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Дэлхийн цом” ангилалд багтах, олимпийн эрхийн оноо олгох “Chinggis Khan-2011” тэмцээн Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт маргааш эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн цом”-д  Монголын баг тамирчдаас гадна дэлхийн 24 орны 115 тамирчин зодоглох бөгөөд Монголын баг тамирчдын тухайд нэг жинд дөрвөн тамирчнаа сойно. Тиймээс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 56 тамирчин эх орныхоо татамид өрсөлдөх юм. Харин гадны баг тамирчдаас БНСУ-аас хамгийн буюу тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүс гээд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирээд байна.

Тэмцээн маргааш 11.00 цагаас эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг,
эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 к-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Харин
ням гаригт үлдсэн жингийн барилдаан болох хуваарьтай.

Харин өнөөдөр 16.00 цагаас МҮОХ-ны байранд шүүгч нарын уулзалт, хуралтай бөгөөд 17.00 цагаас “Баянгол” зочид буудалд тэмцээний техникийн зөвлөгөөн болно. Энэ үеэр сугалаа гарах юм.

“Дэлхийн цом”-д зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэй баг

60 кг:

Д.Төмөрхүлэг   
Г.Болдбаатар    
Ч.Болдбаатар    
О.Чинбат   

66 кг:   

Х.Цагаанбаатар
С.Мияарагчаа
А.Батсуурь
Х.Хишигбаяр

73 кг:

С.Ням-Очир
Г.Одбаяр
М.Дашням
Г.Пүрэвдорж

81 кг:

О.Ууганбаатар
Г.Түвшинжаргал
Д.Бат-Эрдэнэ
Н.Цогтгэрэл

90 кг:

Э.Энхбат
Б.Жанчивдорж
Б.Амбасэлмаа
С.Батбаяр

-100 кг:

Б.Тэмүүлэн
Б.Өнөржаргал
Б.Ариун-Эрдэнэ
Д.Пүрэвдорж

+100 кг:

Н.Батсуурь
Б.Төгөлдөр
М.Өсөхбаяр
А.Давааням

Эмэгтэй баг


48 кг:

М.Уранцэцэг
М.Долгоржав
Э.Номин
Г.Отгонцэцэг

52 кг:

О.Лхагвахүү
М.Бундмаа
Б.Солонго
Т.Амаржаргал

57 кг:

Т.Баттөгс
Д.Сумъяа
А.Цолмон
А.Сарангуа

63 кг:

Ц.Мөнхзаяа
С.Энхзаяа
Г.Чимидноров
Б.Мөнгөнчимэг

70 кг:

Ц.Наранжаргал
О.Мөнхцэцэг
М.Нямжаргал
Б.Сайнбуян

-78 кг:

П.Лхамдэгд
Н.Нямтуяа
Т.Баасанжав
М.Ууганжаргал

+78 кг:

Д.Цэрэнханд
Б.Мөнхтуяа
Б.Уянга
Д.Золжаргал

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж