
Өнгөрсөн намар Улаанбаатар хотод “Их тэнгэр” цогцолборт болсон гран-при тэмцээний тав дахь цувралд Б.Мөнгөнтуул 11 дүгээр байрт шалгарч байсан бол энэ удаагийн шилдгүүдийн тулаанд манай шатарчин өмнөх амжилтаа ахиулж, наймдугаар байрт бичигдлээ. Эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний дараачийн цуврал дөрөвдүгээр сарын 16-30-ны хооронд ОХУ-ын Налчик хотноо болно.
Б.Мөнгөнтуулын тоглолтуудын дүн:
1. Майя Чибурданизе /Гүрж/ 0-1 Б.Мөнгөнтуул
2. Нана Загнизе /Гүрж/ 1-0 Б.Мөнгөнтуул
3. Б.Мөнгөнтуул 0-1 Елина Даниельян /Армян/
4. Сью Юйхуа /Хятад/ 1-0 Б.Мөнгөнтуул
5. Б.Мөнгөнтуул 0,5-0,5 Лилит Мкртчьян /Армян/
6. Чжу Чень /Катар/ 0-1 Б.Мөнгөнтуул
7. Б.Мөнгөнтуул 0-1 Хампи Конеру /Энэтхэг/
8. Марта Фьерро /Эквадор/ 1-0 Б.Мөнгөнтуул
9. Б.Мөнгөнтуул 1-0 Пия Крамлин /Швед/
10. Антоанета Стефанова /Болгар/ 0,5-0,5 Б.Мөнгөнтуул
11. Б.Мөнгөнтуул 1-0 Мэри Себаг /Франц/