Ерөнхийлөгч шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд С.Батболдоос ирүүлсэн Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн 804, Хилийн цэргийн 0345 дугаар ангиудыг татан буулгаж, дотоодын цэргийн анги байгуулах асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийн хариуг хүргүүлжээ.

Ерөнхийлөгч хариу албан бичигтээ “Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Засгийн газар цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгах тухай асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх журамтай. Гэтэл Засгийн газрын 2011 оны 229 дүгээр тогтоолоор цэргийн ангийн статустай цэргийн байгууллага байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зөвшилцөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгох” нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хоорондоо ялгаатай чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байгааг албан бичигт дурьджээ.

Ерөнхийлөгч цаашид үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн явуулж байхыг Засгийн газарт анхааруулсан байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж