Химийн бодистой ногоо худалдахгүйг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Химийн бодистой ногоо худалдахгүйг шаардав

Хятадууд жимс, хүнсний ногооны тариалалтад ашиглахыг хориглосон бордоо,
шавьж устгагч хэрэглэж байгааг Британийн байгаль хамгаалах нэгэн х
өдөлгөөнийхөн буруутгасан байна. Тус хөдөлгөөнийхөн Хятадаас импортолсон жимс, хүнсний ногоонд шинжилгээ
хийлгэж, хорт бодисын хэмжээг тогтоолгох
талаараа BBC-д мэдээлсэн
гэнэ.

Тэд хятадын жимс,
х
үнсний ногоонд
ДЭМБ-аас эр
үүл мэндэд онц аюултай гэж тогтоосон химийн бодис ихээр агуулагддаг гэж үзэж байгаа юм байна. Ашиглахыг хориглосон шавьж устгагч бодис,
бордоо хэрэглэсэн жимс х
үнсний ногоо хүний эрүүл мэндэд ноцтой аюултай ялангуяа эрчүүдийн нөхөн үржихүй, жирэмсэн эмэгтэйн тээж
буй урагт хортой н
өлөө үзүүлдэг нь тогтоогдсон байна. Британийн байгаль хамгаалах тус хөдөлгөнийхөн Хятадын импортын жимс хүнсний ногоо худалдаалдаг “Tesco”,”Lianhua”,Тайландын “Lotus group”-ын сүлжээ дэлгүүрт шалгалт явуулахыг  шаарджээ. Тус хөдөлгөөнийхөн ногоон чинжүү,  шанцай, чэс зэрэг хүнсний ногооноос дээрх хортой
бодисыг илр
үүлсэн байна. Хятадад хүнсний аюулгүй байдал  хамгийн ноцтой асуудал болоод байгаа ажээ.
2008 онд Хятадад
үйлдвэрлэлийн бодис меламин сүүнд холисноос зургаан хүүхэд нас барж, 300,000 гаруй хүн хордсон юм. “Greenpeace” хөдөлгөөнийхөн Хятадын томоохон
супермаркетууд
болон Францын
Carrefour”, “Auchan” мөн Японы “Aeon” зэрэг компаниудыг шавьж устгагч бодис хэрэглэсэн
б
үтээгдэхүүний худалдааг зогсоохыг
шаарджээ

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж