
Казах түмний бахархал “Бүргэдийн баяр” “Чингисийн хүрээ” жуулчны баазад өчигдрөөс эхэлсэн юм. Улаанбаатар хотод гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-т оролцохоор Баян-Өлгий аймгаас 22 анчин бүргэдийн хамт ирсэн бөгөөд тэд үндэсний дээл хувцас, морины чимгээрээ өрсөлдсөнөөс гадна бүргэдээ хэрхэн сургаснаа харуулах цүүцэл (бүргэдээр чихмэл ан бариулах), бүргэд дуудах зэрэг тэмцээнээр өрсөлдөж авхаалж самбаагаа сорилоо. Уралдаанд 22 бүргэдчиний хамгийн ахмад нь болох 73 настай Б.Танелхан түрүүлсэн бол удаах байранд К.Сатыбалды, Ш.Жекей, А.Муратхан, Шаймурат нар шалгарчээ.
Н.Бүжин