
Мансууруулах төрлийн бодис бусдаар зөөвөрлүүлсэн хэрэгт шүүгдсэн Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 12 жил, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт мөн хуульд заасны дагуу тус бүр зургаан жил нэг сарын хорих ялыг Баянгол дүүргийн шүүхээс оноосон юм. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Шүүхэд товлогджээ. Тэд 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, их хэмжээний мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт шүүгдсэн юм. Уг хэргийн анхан шатны шүүх хуралд яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат оролцжээ.
Н.Бүжин