Пакистаны үер таван сая хүнийг нэрвэв

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Пакистаны үер таван сая хүнийг нэрвэв

Пакистаны өмнөд нутгаар болж байгаа үеэр таван сая хүнийг гэр оронгүй болголоо. Нийтдээ 130 гаруй хүн амиа алдаад байна гэж Sky News мэдээлжээ. Үерт хамгийн ихээр хэлмэгдсэн муж нь Синд боллоо. Аврагчид амь үрэгдэгсдийн тоо улам нэмэгдэнэ хэмээн түгшиж байна. Байр сууцных нь дээвэр нурсны улмаас олон хүн үрэгдсэн байв. Үүний зэрэгцээ үер ургацыг устгасан учраас  өлсгөлөн гарч магадгүй болов. Усанд автсан бүсэд элдэв өвчин гарахаас урьдчилан сэргийлж хижиг өвчний эсрэг тарилга хийж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн Пакистаны үе 10 сая хүний нэрвэн 2000 гаруй хүний аминд хүрсэн байлаа.

Ш.МЯГМАР

Ардын эрх сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж