
МУБИС-ын 19 настай гурван оюутан нунтаг ногоон ургамал хэрэглэж мансуурч эмнэлэгт хүргэгдэж нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм. Одоогоор “Хордлогын төв”-д хэвтэн эмчлүүлж буй хоёр оюутны биеийн байдал сайжирсан гэнэ. Уг хэрэг өнгөрөгч лхавга гаригт Сонгино-Хайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан бөгөөд тэдний хордсон нунтаг өвсийг цагдаагийн ажилтнууд шинжилгээнд өгсөн гэнэ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Бүжин