Ховард хүүхдийн эмнэлэг, сургуульд зочилно

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Ховард хүүхдийн эмнэлэг, сургуульд зочилно

Хоёр хоногийн өмнө Монголд хүрэлцэн ирсэн NBA-ын супер од Двайт Ховардын Монгол дахь аяллын хөтөлбөр өнөөдөр өндөрлөж, орой нутаг буцна. “Newcom Group”, “Mobicom” корпорацийн урилгаар талын Монголд зочилсон тэрбээр өнөөдөр 10.45 цагаас ЭНЭШТ-д зочилж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдтэй уулзах юм. Улмаар 11.40 цагаас нийслэлийн 24 дүгээр дунд сургуульд очих хуваарьтай байгаа. Ховард тус сургуулийн сагсан бөмбөг сонирхогч азтай хүүхэд багачуудтай уулзсанаар түүний аяллын хөтөлбөр өндөрлөж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж