Ховардын тохолт залуусыг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Ховардын тохолт залуусыг гайхашруулав

Монголын тэргүүлэгч компани “Ньюком”, үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком”, иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз”, сэргээгдэх эрчим хүчний “Клин Энержи”, өндөр хурдны интернэтийн “Мобинет”, утасгүй интернэтийн “Улуснет” компаниудын урилгаар Улаанбаатар хотноо өчигдөр газардсан Дэлхийн од, Америкийн шилдэг сагсан бөмбөгч Дуайт Ховард /DWIGHT HOWARD/ өнөөдөр “Бөхийн өргөө”-нд зочилж, спортын түүхэнд алтан үсгээр бичигдсэн гайхамшигт тохолтоо Монголын залууст үзүүллээ.

Өнөөдрийн тоглолтыг сонирхохоор Монгол Улсын Ерөнхий сайд “Бөхийн өргөө”-нд хүрэлцэн ирсэн юм. Мөн сагсан бөмбөгийн спортыг сонирхогч хүүхэд залуус, Ве-гийн хэрэглэгчид Монголын шилдэг сагсчдын халз тоглолтыг үзэхээс гадна Дуайт Ховардын гарын үсэгтэй бөмбөгийг өөрийнх нь гараас хүлээн авлаа.  

Энэ арга хэмжээ нь “Мобиком” корпорацийн 15 жилийн ойн хүрээнд залуу үеэ сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх, эрүүл мэнддээ анхаардаг, гоо зүйн хүмүүжилтэй зөв иргэн болж төлөвшихөд үлгэр дууриалал үзүүлэх зорилго агуулсан нь айлчлалын гол хөтөлбөр болж чадсан юм.

ВЕ-гийн залуус дэлхийн хэмжээний энэхүү одыг Монгол Улсад авчирсан, түүний гайхалтай тоглолтыг амьдаар нь харах алтан боломжийг үнэ төлбөргүйгээр олгосон “Мобиком” корпораци, Ве брэндийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна.  

Мобиком корпораци “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн уриатайг та бүхэн мэднэ. Хэрэглэгчдийн маань дийлэнх нь залуучууд байдаг бөгөөд тэд алдар нэртэй, мундаг хүмүүс болж төлөвшихийг хүсдэг. Тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлж дэлхийн супер од Дуайт Ховардыг Мобиком корпораци Монголд авчирлаа. Залуусын маань хүсэл мөрөөдөл биелэх болтугай. Монголын сагсан бөмбөг илүү сайн хөгжих болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж