“Амьдралд тавтай морил” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

“Амьдралд тавтай морил” өндөрлөлөө

Үдэш бүр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй “уулзах” болсон
“Амьдралд тавтай морил” телевизийн олон ангит киноны төгсгөлийн 80 дугаар анги өчигдөр гарч дууслаа.
Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзыг тойрсон хөгтэй,
хөгжилтэй, уйдамгүй адал явдлын талаар өгүүлдэг тус киноны анхны анги өнгөрсөн
тавдугаар сарын 2-нд МҮОНТ-ээр гарсан бөгөөд тэр цагаас хойш ажлын өдөр бүрийн
үдэш үзэгчдэд хүрсээр ирсэн юм. Таван
найзын ганц “шигтгээ” нь болсон Золоо хуримлан аз жаргалтай төгсдөг эл киноны
уран бүтээлчид маргааш
19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд тус киноны хаалтын шоуг зохион
байгуулах гэж байна. Энэхүү шоунд киноны гол дүрийн жүжигчид болох Г.Эрхэмбаяр,
Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, СУИС-ийн оюутан О.Дөлгөөн нараас
гадна “Lemons”, “Fire”, “Outlaw”, “Crush Bash”, “Anemone” хамтлаг, “Киви”
хамтлагийн дуучин Ука, Эгшиглэн зэрэг
уран бүтээлчид оролцох юм байна. Мөн
энэ кинонгоор дуулах авьяас нь тодрон
Cityman нэрээр дэлгэцнээ урлагийн од болон гялалзаж
байгаа жүжигчин Х.Манлайбаатар өөрийн ая дуугаа хүргэх гэнэ.

Дашрамд дуулгахад, “Амьдралд тавтай морил” олон ангит киноны найруулагчаар
Д.Баярсайхан, продюсерээр Г.Мөнхжаргал, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй,
зураачаар Н.Болор-Эрдэнэ, зохиолчоор Ц.Наранханд нар ажиллажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж