Л.Гантөмөр гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.13 дахь заалтыг үндэслэн өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдод дараах асуулгыг тавьжээ. Асуулгад, “Цөмийн  хаягдлыг Монгол Улсад булах тухай мэдээлэл олон нийтийг түгшүүлсээр нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Уг асуудлаар Засгийн газарт хандан УИХ-ын гишүүдээс асуулга, асуулт тавьсан боловч бодит хариуг  ирүүлээгүй, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллага, тодорхой биш эх сурвалжаас уг мэдээллийг авч дээрх мэдээлэл нийгмийг айлгаж, сүүлдээ улс төрийн өнгө аяс орж зориудаар дэвэргэн тарааж байхад Монгол Улсын Засгийн газар өдий хүртэл тодорхой хариу өгөхгүй байна” гээд,

1.Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа эрх бүхий яам, газруудын албан тушаалтнууд цөмийн хаягдлыг Монгол Улсад булах талаар  албан бусаар  ямар нэгэн гэрээ хэлцэл  байгуулсан эсэхийг шалган тогтоож байр сууриа  илэрхийлэх,

2.Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох бүхий л ажлыг хариуцаж байгаа Цөмийн энергийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад Монгол Улсын Засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа талаархи мэдээллүүдийг өгөх, асуулгын хариуг УИХ-ын тухай хуульд  заасан хугацаанд  бичгээр ирүүлж чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хүсчээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж