Ховард “Боловсрол суваг” телевизэд зочлов

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Ховард “Боловсрол суваг” телевизэд зочлов

“Newcom Group”, “Mobicom” компанийн урилгаар Монголд гурван өдрийн
хугацаатай зочилж буй NBA-ын супер од Двайт Ховард яг одоо “Боловсрол
суваг” телевизийн байранд ирээд байна. Тэрбээр “Боловсрол суваг”, "Sport Box" сувгийн хамт олны урилгаар телевизийн ярилцлагад оролцож, Монголын үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр уулзах юм. Нэвтрүүлгийг шууд дамжуулахгүй тул NBA-ын супер тоглогчийн Монголын телевизүүдээс сонгон оролцсон сонирхолтой нэвтрүүлгийг үзэгч та бүхэн тун удахгүй “Боловсрол суваг” телевиз, “Sport box” сувгаар хүлээн авч үзэх боломжтой болно.

Талын Монголд анх удаа зочилж байгаа NBA-ын супер од Двайт Ховардын монгол дахь айлчлалын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол масс медиа” групп ажиллаж байгаа бөгөөд “Боловсрол суваг”, “Ийгл”  телевиз, “Sport box” 24 цагийн спортын суваг, News.mn сайт үйл явдлын шуурхай мэдээллийг шуурхай хүргэж байгаа билээ.

NEWS.mn сайт уншигч та бүхэнд Двайт Ховардын “Боловсрол суваг”, "Sport Box" сувгийн телевизийн шууд нэвтрүүлгийн ярилцлагыг хүргэх болно.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж