“Нар, сарны дор” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

“Нар, сарны дор” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Тэд 1975-1979 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Уран зургийн ангийг арвуулаа Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн урланд төгссөн. Өнгөрсөн 30-аад жилд мэдлэг боловсролоо улам дээшлүүлж, ажил амьдрал болоод уран бүтээлийн арвин туршлагатай болжээ. Одоо тэдний олонх нь чөлөөт уран бүтээлчид. Харин энэ удаад тэд “Нар сарны дор…” эргэн нэгдэхээр боллоо.  Тэд олон янзын ертөнцтэй, сонин, содон бүтээлүүдээр баялаг үзэсгэлэнгээ өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 16.00 цагт нээх гэж байна.

Үзэсгэлэнд Зураач С.Ганболд, Зураач Д.Эрдэнэбилэг, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ч.Хүрэлбаатар, Зураач Д.Пүрэв, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Г.Лхагвасүрэн, Зураач Б.Очирхуяг, Зураач Б.Гантөмөр,  Зураач Н.Чулуунбат, Зураач С.Светлана  нарын уран бүтээлчид оролцож байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 8-14-нийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нийтийн хүртээл болно. Тэдний ертөнцөд тухлан саатаж, дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг нь тольдоорой.  Ингээд хамтран үзэсгэлэнгээ дэлгэж буй зураачдын товч намтрын хүргэе.

Доржсүрэнгийн Эрдэнэбилэг  /1959 он/

1979-1985 онд Суриковын академи төгссөн. Монгол телевизид зураач, ДУДэС-д багшаар ажиллаж байсан.  МУЭ-ийн гишүүн, чөлөөт уран бүтээлч  

1996, 2000, 2001, 2005 онуудад бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гадаад дотоодод толилуулж байсан.
Уран бүтээл нь Франц, Герман, Турк, Орос, Солонгос, Америк, Хятад, Тайван, Тайланд, Энэтхэг зэрэг улсын галерей, хувийн цуглуулагчдын сан хөмрөгт байдаг.

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Чойдонгийн Хүрэлбаатар  /1959 он/

1979-1980 онд Кино үйлдвэрт зураач
1980-1987 онд ЗХУ-д Репиний академи төгссөн.
1987-1991 онд Монгол телевизэд зураач
1991-1996 онд ДУДС-д багш
1996 оноос Чөлөөт уран бүтээлч

2000-2004 онд МУЭ-ийн Хорооны Орлогч дарга

МУЭ-ийн гишүүн
1992, 1993, 1999, 2004, 2005, 2007, 2009 онуудад Америк, Голланд, Чех, Англи, Улаанбаатарт уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гаргасан. Ч.Хүрэлбаатарын бүтээлүүд нь Унгар, Америк, Голланд, Чех, Япон, Франц, Хятад, Солонгос, Болгар, Герман улсуудын галерейд болон хувийн цуглуулагчдийн сан хөмрөгт байдаг.

Санжмятавын Ганболд /1959 он/

1979-1986 онд Сэлэнгэ аймгийн Урчуудын Эвлэлийн салбарт зураач
1988-1992 онд УБДС-ийн уран зургийн ангид суралцсан
1992-2000 онд Сэлэнгэ амйгийн Урчуудын Эвлэлийн салбарт зураач, дарга
2000-2006 онд Чөлөөт уран бүтээлч
2006 оноос СУИС-д уран зургийн багш
2006 онд Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гаргаж дотоод гадаадад зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байдаг.
Уран бүтээл нь Хятад, Солонгос, Япон, Итали, Америк, Герман, Орос орнуудын галерей болон хувийн цуглуулагчдийн сан хөмрөгт байдаг.

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Гомбо-Ичингийн Лхагвасүрэн  /1959 он/

1985 онд ЗХУ-ын Суриковын академийг төгссөн.
1985-1990 онд Монгол телевизид зураач
1990 оноос ДУДС-ийн багш, тэнхимийн эрхлэгч

МУЭ-ийн гишүүн

2006 онд Герман, Монголд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн гаргасан.
Дотоодод үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдогоос гадна гадаадад зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Дүрслэх урлагийн музей болон Тайван, Хятад, Турк, Америк, Герман, Солонгос, Франц орнуудын галерей болон хувь хүмүүсийн цуглуулгын сан хөмрөгт уран бүтээл нь байдаг.

Чулуунбат /1959 он/

1979 онд ДУДС-ийн Уран зургийн анги төгссөн
1979-1992 онд Архангай аймгийн Урчуудын Эвлэлийн Салбарт зураач
1992 оноос Эрдэнэт хотод зургийн багшаар ажиллаж байна.
1980-аад онуудад Дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байсан.
Уран бүтээл нь дотоод гадаадын цуглуулагч нарт байдаг.

Очирхуяг  /1958 он/

1979 онд ДУДуС-ийн уран зургийн анги төгссөн. 1979-1980 онд Лениний музейд зураач.
1982-1993 онд Улаанбаатар хотын Урчуудын Эвлэлийн салбарт зураач
МУЭ-ийн гишүүн
1980 оноос дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн. Мөн гадаадад хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож байсан.
Уран бүтээл нь Солонгос, Хятад, Тайван, Герман, Тайланд, ШИнэ зеланд, Австри, Австрали, Америк зэрэг улсуудын галерей, хувийн цуглуулагчдын сан хөмрөгт байдаг.

Долгоржавын Пүрэв  /1958 он/

ДУДуС, ДУДС төгссөн.
1979-1985 онд БХЯ-ны ЗХЖШ-д зураач
1985-2007 онд Дархан хотын Урчуудын Эвлэлийн салбарт зураач, дарга
2007 оноос Чөлөөт уран бүтээлч

МУЭ-ийн гишүүн

1980 оноос дотоодын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож Хятад, Буриад, Солонгос, Болгарт хамтарсан үзэсгэлэнд оролцсон.
Уран бүтээлүүд нь Солонгос, Япон, Болгар, Буриад, Хятад, Америкийн зураг цуглуулагчдын сан хөмтөрт байдаг.

Бадамсүрэн  /1959 он/

ДУДС-ийг төгссөн.
1979-1982 онд Улаанбаатар хотын Урчуудын Эвлэлийн салбарт зураач.
1982-1988 онд ЗХУ-ын Киев хотод уран зургийн дээд сургууль төгссөн.
1988-1990 онд Улаанбаатар хотын Урчуудын Эвлэлийн салбарт зураач
1990-1996 онд ДУДэСургуульд багш

Одоо Франц улсад ажиллаж амьдарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж