Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов

БНХАУ-ын далайн боомт хот болох Тяньжинд есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифай оролцон нээж үг хэлэв.
Үзэсгэлэнд Хятадын бүх мужийн аялал жуулчлалын байгууллагуудаас гадна Япон, БНСУ, ОХУ-ын Чита, Монгол Улс талбай аван эх орноо Хятадын жуулчдад сурталчлав. Монгол Улсаас БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төвийн ажилтнууд оролцон сурталчилгааны материалуудаа тарааж, Монголын аялал жуулчлалын онцлогийн талаар мэдээлэл өглөө.  Хятадын жуулчдыг татахын тулд Япон, БНСУ-ын Засгийн газраас урт хугацаатай, өргөн хэмжээний компанит ажил зохион байгуулж байгаа нь үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа гэж Аялал жуулчлалын үндэсний төвийн орлогч дарга Н.Молор мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж