Конгийн шоронгоос 1000-аад хоригдол оргожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Конгийн шоронгоос 1000-аад хоригдол оргожээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын шорон руу зэвсэглэсэн этгээдүүд дайрсны дараа 1,000 гаруй хоригдол оргосон байна. Катанга мужийн мэдээллийн яамны сайд Дкианга Казадийн мэдэгдэж буйгаар зэвсэглэсэн этгээдүүд армийн лидер асан хоригдлыг суллах зорилготой байсан гэнэ. Тус улсын зүүн мужид хууль цааз хэрэгждэггүй хамгийн аюултай бүс бөгөөд эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байгаа ажээ. Өнгөрсөн жил тус улсын баруун хойд мужийн шоронгоос 200 гаруй хоригдол бөөнөөрөө оргосон хэрэг гарч байсан юм. Зэвсэглэсэн этгээдүүд гол хаалгыг нээхийг шаардан гал нээж шоронгийн хоёр хуягийг хөнөөсөн байна. Конгод суугаа НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлж буйгаар зэвсэгт этгээдүүд эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Кюнгу Мутангаг шоронгоос суллах зорилготой байсан ажээ. Мутангаг Конгийн зүүн мужид олон жил үргэлжилсэн бүс нутгийн зөрчилд гол буруутан гэж яллаж 2009 онд бүх насаар нь хорих ял оноосон юм. Мужийн цагдаа нар шоронгоос оргосон 976 хоригдлын 152 этгээдийг баривчилсан байна. Харин хөдөлгөөний удирдагч Мутангаг эрэн сурвалжилж буй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж