
хоёр дахь удаагаа зохиогдож буй “48 цаг кино наадам“-д оролцогчдыг бүртгэж эхэллээ. Уг
наадам есдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд болох
юм. Наадамд киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирxдог,
кино хийx xүсэлтэй хүн бүр нас, мэргэжил
харгалзахгүй оролцож болох юм. тиймээс оролцохыг хүссэн залуус энэ сарын 15-ны өдрийн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэх ёстой
аж.
Энэхүү наадам нь 48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон
найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино
хэмжээний кино бүтээдгээрээ онцлог юм. Тиймээс ч уран бүтээлчдээс жинхэнэ хурд,
уран сэтгэмж шаарддагаараа онцлог юм. Түгээр зогсохгүй дэлxийн
103 хотын уран бүтээлчидтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэ
кино наадам олгодог билээ.
Дашрамд дурдахад, “48 цаг кино наадам” өнгөрсөн жилийн есдүгээр сарын
9-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа болж 22 баг
оролцсоноос “iCity” студийн продюсер
Ч.Хоролдоржийн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино наадмын
тэргүүн байрын шагнал хүртэж, АНУ-ын Майами хотноо болсон
Олон улсын наадамд оролцсон юм. Манай бүтээл Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80
гаруй хотын 3,500 гаруй баг оролцсон эл наадмын шилдэг 16-д багтаж, Канны олон
улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцож сайхан
амжилт авчирч байв. Монгол залуучууд анхны наадамд сойсон анхныхаа бүтээлээр ийнхүү нэр хүндтэй наадмын шилдэгт
тооцогдсон нь монголын киночид дэлхийн бусад томоохон наадмаас шагнал хүртэж, эх орныхоо нэрийг
дэлхий даяар цуурайтуулах боломж ойрхон ирсэнийг харуулж байна.
“48 цаг Монгол 2011” бэсрэг кино наадмыг дараах хуваариар зохион байгуулна
Огноо | Цаг | Арга хэмжээ | Болох газар |
2011.09.13 | 12:00 | Наадмын | “Жүр үр” төв |
2011.9.15 | 18.00 | Бүртгэл | “Глоб Интернэшнл” төрийн |
2011.9.16 | 19.00 | Сугалаа сугалах | “Жүр Үр” төв |
48 цагийн
| |||
2011.9.18 | 19.00 | Багууд киногоо | “Жүр Үр” төв
|
Шүүгчид
| |||
2011.9.22 | 10.00 | Киноны үзлэг | “Өргөө” кинотеатрт |
2011.9.23 | 10.00 | Киноны үзлэг | “Өргөө” |
2011.9.24 | 17.00 | Шагнал | Black Box театрт |
“48 цаг Монгол
2011” бэсрэг кино наадмаас шалгарсан бүтээлийг АНУ-д зохиогдох олон улсын
наадамд оролцох эрхээр шагнах бөгөөд энэ бүтээл нь 2012 онд
103 хотоос шалгарсан шилдэг кинонуудтай өрсөлдөх юм. Бэсрэг кино нь дэлхийн кино урлагийн тогтсон төрөл хэлбэр төдийгүй томоохон хэмжээний
уран бүтээл туурвихад суралцах эхлэл байдаг. Энэ нь бүрэн хэмжээний киноны
олон хэсгийг хооронд нь зөв уялдуулж сургадаг гол арга юм. Мөн залуу уран бүтээлчдэд богино
хугацаанд түргэн сэтгэж, багаар ажиллах ур чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, идэвх
сонирхлыг нь дэмжих, кино сонирхогчдод мэргэжлийн бус ч өөрийгөө нээх, сорих бололцоо олгох, дэлхийн үе тэнгийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхаж,
харилцан туршлага солилцуулахад наадмын гол утга учир, ач холбогдол нь оршино. Наадам нь ашгийн бус төсөл ба оролцогч бүх хүн үнэ төлбөргүйгээр, сайн дураараа үйлдвэрлэлд оролцдог нь
энэ наадмын бас нэг онцлог юм.
Наадмын дүрэм, журам нь АНУ-ын хууль тогтоомжийн хүрээнд маш нарийн
зохицуулалт агуулсан байдаг. Наадамд оролцох багууд киноныхоо төрөл зүйл /жанр/-ийг сугалж
зохион байгуулагчаас өгсөн өгөгдлүүд, заавал
хэлэх нэг өгүүлбэрийг киноны санаагаа илэрхийлэхдээ заавал
ашиглана. Найруулагч, продюссерүүд зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон, зураг авах газраа бэлтгэхээс эхлээд
киногоо дэлгэцэнд гаргахад бэлэн болгох хүртэлх нөр их ажлыг ердөө 48 цаг
буюу бүтэн хоёр хоногийн дотор
хийж гүйцэтгэхийн тулд ур уxаанаа шавхаж, нойр xоолоо хасан,
тусгай дүрмийн дагуу киногоо бүтээх юм. Энэ нь
оролцогсдоос хүсэл зориг, тэсвэр тэвчээр, нэгдмэл
санаа, сахилга бат, багийн нэгдэл, нэг нэгийгээ ойлгох чадвар шаарддаг. Энэ бүхэн киноны уран бүтээлчдэд зайлшгүй байх ёстой чанар
билээ.
Олон улсын “48 цаг кино наадам”-ыг Монгол улсад зохион байгуулах албан ёсны
эрхийг АНУ-д ажиллаж амьдардаг найруулагч Н.Цогтбаяр 2009 онд авсан юм. Наадмыг “Глоб Интернэшнл” ТББ, NTV телевиз, Жүр үр төв, Нийслэлийн соёл
урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Хэрэв энэ талаар
сонирхохыг хүсвэл, Ерөнхий зохион
байгуулагч Н.Цогтбаяртай 99647260 дугаараар холбогдож болох юм. Мөн 32 46 27, 32 47 64, 99288924, 99170361, 99193327 утас болон 11 31 53 26 факсаар харилцаж боломжтой юм.