91 эмч, сувилагч шүүхэд дуудагдав

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

91 эмч, сувилагч шүүхэд дуудагдав

АНУ-д 91 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтныг 295 сая ам.долларын эмнэлгийн үйлчилгээний хуурамч нэхэмжлэл үйлдсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Дээрх хэргийн улмаас эмнэлгийн найман эмч сувилагчийг баривчлаад байгаа ажээ. АНУ-ын Засгийн газар тахир дутуу, эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлөх чадваргүй 65-аас дээш настай ахмадуудад эмнэлгийн үнэгүй тусламж үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ. Баривчилгаа гурван долоо хоногийн өмнөөс эхэлсэн бөгөөд мягмар, лхагва гаригт 70 гаруй хүн энэ хэрэгт холбоотой нь тогтоогджээ. АНУ-ын Шүүх яамны ерөнхий прокурор Эрик Холдер “Нийгмийн хамгийн эмзэг хэсэг болох ой санамжаа алдсан, тахир дутуу өндөр настнуудад зориулсан татвар төлөгчдийн мөнгөнөөс эмч сувилагч нар завшиж  байгаа нь харамсалтай” гэж мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж