БЗД-т 16 мянган өрх утаагүй зуух авах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

БЗД-т 16 мянган өрх утаагүй зуух авах шаардлагатай

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Монголын мянганы сорилтын сангаас “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж буй бөгөөд өчигдөр Баянзүрх дүүрэгт нээлт нь боллоо. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг нарын албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлдээ хамгийн олон хүн амтайд тооцогдож буй тус дүүргийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хязгаарлалтын бүсэд 16 мянган өрх хамрагджээ. Хязгаарлалтын бүсэд хамрагдсан айл өрхүүдийн хувьд утаагүй зуух худалдан авахын зэрэгцээ хагас коксжуулсан түлш авч, хэрэглэх ёстой болж буй юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлэхдээ “Дүүргийн хэмжээнд хязгаарлалтын бүсэд 16 мянган өрх хамрагдаж байгаа. Тэр бүгд хямдруулсан зуух авна гэж бодож байна” гэлээ.

Монголын Мянганы сорилтын сан болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр утаагүй зуухны үнийг буулгаад байгаа. Ингэснээр  350 мянган төгрөгийн үнэтэй зуух 24300 төгрөг болтлоо буурсан бол 500 мянган төгрөгийн үнэтэй зуух 50800 төгрөг болж хямдраад байгаа. Уг зуухнаас иргэн та худалдан авснаар Улаанбаатар хотыг хорт утааг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах болж буй билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж