Далайн дээрэмчид барьцааны гэр бүлийг суллав

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчид барьцааны гэр бүлийг суллав

Сомалийн далайн дээрэмчид  Данийн нэгэн гэр бүлийнхнийг зургаан сар гаруй барьцаалсны эцэст сулласан талаар Данийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Орчин үеийн далайн дээрэмчид нэг гэр бүлийн таван хүн болон өөр хоёр дани хүнийг өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгийн далайд завиар аялж явахад нь барьцаалсан ажээ. Барьцааны хүмүүс эсэн мэнд эргэн ирсэн гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Далайн дээрэмчдэд барьцаалагдсан гэр бүлийнхэн суллагдахын тулд хэдий хэмжээний дэнчин төлсөн эсэхийг одоогоор нууцалж байгаа ажээ. Далайн дээрэмчдийн хөлөг дээр барьцааны хоёр Дани, дөрвөн Филиппин үлдсэн гэж тэд мэдээлсэн байна. Сомалийн далайн дээрэмчдийн дээрэм, тонуул, аллага хүчирхийллийн эсрэг олон улсын тэнгисийн цэргийн хамтарсан ажиллагааг явуулж байгаа ч маш нарийн  зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийн нууц сүлжээг илрүүлэхэд ахиц гарахгүй байгаа ажээ.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж